Монгол Улсад түр ирэгч /богино хугацаагаар/ болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн анхааралд

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг [email protected] хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байна.

Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс:

1.Хүсэлт /Монгол эсвэл Англи хэлээр/

2.Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбарыг цахимаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд 1800-1882, 93141009 утсаар лавлана уу.

Та бүхнийг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье.

Эх сурвалж: ГИХГ

Бусдад түгээх
  • gplus