“Цагааннуур”, “Боршоо” авто замын боомтыг энэ сарын 02-ны өдрөөс хаагаад байсан. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагт “Цагааннуур” боомтыг нээсэн байна. Харин “Боршоо” авто замын боомтыг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн байна.
Мөн “Эрээнцав” төмөр замын боомтыг энэ сарын 20-ны өдрөөс ирэх сарын 01-ний өдөр хүртэл хаасан бол “Тэс”, “Арц суурь”, “Ханх”, “Ульхан”, “Эрээн цав” авто замын боомтуудын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс түр хаасан гэдгийг албаныхан мэдээлж байна.
Харин хилийн “Булган”, “Шивээхүрэн”, “Гашуунсухайт”, “Ханги”, “Бичигт”, “Баянхошуу” авто замын боомтууд хэвийн ажиллаж байгаа аж.
О.ОНОН
Оллоо.мн