Ирэх сарын 1-ээс орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулаад буцаана гэв
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд 14 хонож байгаа. Энэ үед хөдөө орон нутгаас нийслэлд ирээд “гацсан” иргэдийг аймаг орон нутаг руу нь буцаах асуудал хөндөгдөөд байгаа. 

Тэгвэл УОК-ын дарга Я.Содбаатар өнөөдрийн түр хорооны хуралдааны үеэр  “Хотод “гацсан” иргэдийг аймаг орон нутаг руу буцаах бэлтгэл ажил хангагдаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг буцаана. Одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн судалгааг гаргаж дууссан. Эдгээр иргэдийг бүртгэх аппликейшн бэлэн болсон" гэж мэдэгдлээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus