Б.Хурц нарыг батлан даалтад гаргажээ
Б.Хурц нарыг батлан даалтад гаргасан талаарх эх сурвалжуудын мэдээллийг албаныхан баталж байна.

Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар шийдвэрлэсэн байсан юм. Харин давж заалдах шатны шүүх хурал 2020.10.30-ны өдөр болж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон бөгөөд цагдан хориог хэвээр үлдээсэн.

Харин өчигдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж ийнхүү батлан даалтад гаргасан байна.

Албаны мэдээллийг эргэн хүргэнэ.

О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus