Д.Өлзийбаатар: Түүхээ тулж өндийдөг ард түмний түүхч түүхээ худалдахгүйгээ мэднэ ээ
“Түүхээ худалдсан түүхчид” нэртэй нэвтрүүлэг өчигдөр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор
 Д.Өлзийбаатар өөрийн цахим хуудаснаа “Гүжир үгэнд хариугүй гэдэг. Гэхдээ олон жилийн өмнө хангалттай хариу тайлбар хийж, хангалттай шалгуулж төнхүүлж, ажлын үр дүнгээ баллуулж байсан түүхийг дахин сануулж "эрэн сурвалжлах" гэсэн нэрийн дор гутаан доромжлох хандлагатай гүжир үүсгэж буйд хариу өгье гэж бодлоо.

Энэ ажилд манай түүхчид оролцсонд энэ удаа би гүнээ харамсаж байна. Тухайн үед та нар минь энэ хамтарсан эмхэтгэлийн талаар бүгд л сайшаан дэмжиж, чухал ажил болох тухайд нь үг саналаа хэлж байсан шүү дээ. Хэн нэгэнд хонзогносон уур хонзогнолоо шинжлэх ухааныхаа ажилтай битгий хольж хутгаа эрхэм нөхөд минь. Чулуун бид хоёр түүхээ хэдэн цаасаар худалдаад, архиваа ачаад явах хүмүүс биш гэдгийг та нар мэдэхийн дээдээр мэднэ. Намайг ажлаас өөрчлөхийн тулд бас л хэдэн хүний матаасаар энэ ажлыг зогсоон шалгаж, шалгасан газар нь ямар ч мөнгө цаас, албан тушаал эрх мэдлээ ашиглаагүй байна, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагаа байна гэсэн шийдвэр нь холбогдох газраа байж л байгаа. Эрхэм эрэн сурвалжлагч үүнийг эрээд олохгүй яасан юм. Академич А.Очир анх 2010 онд холбогдож Түүхийн хүрээлэнгийн захирал байсан Чулуун бид тал талаас ярилцан энэ ажлыг 2011 онд эхлүүлж байлаа. Очир гуай бол манай дундад үеийн түүх судлалын тэргүүлэх эрдэмтэн, эх оронч, шударга эрдэмтэн. Энэ хүн түүхээ худалд гэж хэлэх үү. Та нарын амнаас яагаад "түүхээ худалдсан" гэсэн үг унаж чадаад байнаа. Бид эх түүхийнхээ хуудас бүрийг мэддэггүй юм гэхэд бүлэг, хэсгийг нь өөр өөрсдийнхөө хэмжээнд мэддэг улс. Түүхийнхээ сургамжийг олон түмэндээ хүргэх гэж, түүхийнхээ баялаг хуудсыг залуу үедээ өв болгон хүргэх гэж нойроо хугаслан явдаг л болохоос гадаадад зараад олсон мөнгөө оффшорт хийгээд сууж байдаг хүмүүс бишээ. Ийм ойлголт өгөхөөр гүжирдэж буйд нь үнэхээр гомдмоор. Би бол ард түмнийхээ өмнө түүхч хүнийхээ үүргийг зохих хэмжээгээр биелүүлсэн гэж боддог. Би Монголын түүхийн үнэ цэн, сургамжийг хойч үедээ мэдрүүлэх гэж үнэн сэтгэлээсээ хичээж явдаг хүн. Хийсэн бүтээл, авсан гавьяа шагнал ч бий. Энэ ажлаа би 1991 оноос хойш тасралтгүй хийж явна. Бид хоол идсэн тогоо руугаа нулимахгүй ээ.
Бид хоёр улсын шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ил тод гэрээ байгуулан архивын баримтын эмхэтгэл гаргах ажлыг л хийсэн. ОХУ-тай ч ийм хамтын ажиллагааг 1991 оноос архивын байгууллага хэрэгжүүлж тэдний архиваас онцгой нууцад холбогдох олон мянган хуудас баримт хуулбарлан авчирч олон боть цуврал эмхэтгэлүүд гаргасныг түүхч гэлтгүй олон нийтээрээ уншин судалж байдгийг энд хэлэх нь илүүц биз.
Хүрээ сайдын баримтын тухай хэдэн үг хэлье. Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг би одоо харж байна. Олон түмэнд ямар муухай хар хор дагуулсан мэдээ өгч байна вэ, Ийм учир би өмнө өгч байсан тайлбараа ахиад л хэлье. Уг нь өөр ажил дээр зав багатай сууж байсан тул түвэг гээд орхиё гэж бодсон ч муухай хорон үгээр гүжирдээд байхаар нь үүнийг бичиж сууна.
Хаанаас гаргаж ирсэн 640000 хуудас вэ, хаана хэн худалдсан 3000 ам доллар вэ? Амазон дээр би ч гэсэн өөрийн болон бусдын номыг худалдах бүрэн боломжтой болсон цаг. За энэ яахав. Архивын хөмрөгийн тухай жаахан ойлголт өгье.
Манай архивт үндсэн 4 том хөмрөг буюу фонд байдаг юм.
Түүний нэг нь Манжийн үеийн фонд.. Энд 1674-1911 оныг хамарсан 224 хөмрөг, үүнтэй холбоотой 228 данс бүртгэл бий. Эдгээрт 137247 ширхэг хадгаламжийн нэгж баримт байдаг. Энэ фондын хэд хэдэн ангилалтай. 1- Манжийн төлөөний байгууллагууд. .2-Халхын 4 аймаг түүний хошуудын баримт. 3-Их шавь, түүний харьяа сүм дацан. 4-Өртөө. 5-харуул. Энэ дотроос Манжийн төлөөний байгууллагууд буюу Улиастайн манж жанжны газар, Ховд дахь Халхын жасаа, Хүрээнд сууж хэрэг шийдэгч Манж сайдын яам гэж бий. Гол газар нь буюу Монгол дахь Манжийн улс төрийн төв нь Улиастай жанжны газар юм.
Бид Хүрээний сайдын яамны хуулга данснаас 140 мянган тал хуудас баримт сонгон олон боть эмхэтгэл хийхээр төлөвлөж ажлаа эхэлсэн юм. Энэ нь нийт Манжийн үеийн баримтын 1,7 хувь хавьцаа л юм. Энэ фондын баримтыг хуудсаар тоолбол сая гаруй хуудас болно гэдгийг архивынхан бүгд мэднэ. Гэтэл Манжийн архивыг гаргачихсан гээл ярих юм., арай л байна нээрээ. Хуулга данс гэдэг юу вэ. "Эрэн сурвалжлагч" үүнийг олж мэдэхийг хүссэнгүй, эсвэл ойлгосонгүй. Архивт данс гэгддэг нэр томъёо байдаг юм. Үүнд Хуулга данс, эр төөлүүрийн данс, алба тэгшитгэх данс гэх мэт олон. Үүний хуулга гэдэг нь ирсэн болон явуулсан бичгийг нэг дэвтэрт хуулж бичсэн баримт гэсэн үг. Өөрөөр хэлбэл бичгийн эх нь өөр газарт явсан гэсэн үг. Эхийг нугалбар гэнэ. Тэгэхлээр бид нугалбараас буюу эхээс биш хуулбараас хувилж авсан баримтаар эмхэтгэл хийсэн юмаа. Одоогоор тус бүр нь 500 гаруй хуудастай 20 боть гараад байгаа. Цаашдаа та нарын энэ балай ажлаас болоод саатчихгүй бол үлдсэн хуудсуудаа ботилоод гаргах юм. Үүн дээр түүхч Ганбат уг нь ажиллаж байгаа.
Эмхэтгэл хийхийн ач холбогдол юу байсан юм бэ? Чулуун, Очир бид гуравт л хэрэгтэй юм уу. Үгүй ээ, бид харин хийлээ гээд сайнаасаа мууг илүү дуулж байгаа биз дээ.
Дэлхийн Монгол судлаачид Манж чин улсын түүх судлахдаа Хятад руу л очдог, тэнд үндсэн судалгааны баз бий гэж үздэг. Үнэхээр тэнд их баримт бий. Хятад судлаачдын ярьдагаар 1000 хүн 100 жил сууж орчуулаад дийлэхгүй баримт Бээжингийн 1,2 дугаар архивт бий гэдэг. Бид цаашдын хамтын ажиллагаараа энэ дотроос өөрсдийн түүхэнд холбогдох, манай түүхийн балархайг нөхөх баримтыг нөхөн олох алсын бодол агуулж байгаа юм. Манжийн төрийн төв нь Бээжин байсан гэдгийг эрэн сурвалжлагч нар эрх биш гадарлаж байдаг байлгүй дээ. тэгвэл Монголын архивт судлагааны арвин баз байна гэдгийг дэлхийн судлаач нарт мэдрүүлэхийг, мэдүүлэхийг хүссэн юм. Танайд АРХИВ гэж байдаг юмуу гэж хэлдэг судлаач нар ч байдаг юм шүү дээ. Харин манайд ирээд архивыг маань харчихаад биднийг өвтэй болохыг мэдээд буцдаг юм. Архив бол түүхэн баримтыг даран нуудаг сав бишээ. Архив нээлттэй, судлагааны эргэлтэнд ордог байх ёстой юм. 1991 оноос эхлэн дэлхийн архивууд нээлттэй гэдгээ зарлаж олон ботиор баримтаа хэвлүүлэн өөрсдийгөө болон улс орныхоо баялаг өвийг гадаадад сурталчилан таниулдаг болсон юм. Үүний нэг жишээ нь хамгийн хаалттай, их нууцтай гэгддэг ОХУ-ын архивууд.
Одоо манайд байгаа голдуу манж хэл дээр байгаа энэ их баримтыг судлах судлаач нар гарын таван хуруунд байх ба архивт бол одоо үндсэндээ нэг ч хүн байхгүй болсон. Бид Монголын архивт манж судлалын тасаг байгуулж чадварлаг архивч-түүхчтэй болохыг мөрөөдөж байсан юм. Харамсалтай нь энэ ажил одоо зогсоод байна. Тэнд ажиллаж байсан манж хэлэнд ихэд сайн болж байсан хүүхдүүдийг тараачихсан. Гэхдээ алдаа засагдана гэдэгт найдаж байна.
Цааш нь олон зүйл бичмээр байвч бичвэр маань ихэд урт болсон тул ингээд орхиё, шаардлага гарвал нэмээд бичиж болох биз.
Гүжир үгэнд сөөм хариу барив. Түүхээ тулж өндийдөг ард түмний түүхч түүхээ худалдахгүйгээ мэднэ ээ” хэмээн бичжээ.
 
О.МОЛОР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ирочр 2020-11-26 23:29:13
    Тэгээд хятадууд монголын түүхийн ховор бичиг баримтыг биш монгол хонины мах зараад байгаа юм байлгүй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2020-11-26 06:04:17
    Zaluu yed ex tuuheeree baharhah saihan lekts unshij tuuhiin dorvitoi dugnelt hiisen mongoliin urdaa barih tuuhcn ex oroncn hun
    108.162.245.219
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-11-26 01:50:33
    Тэр үед ажиллаж байсан нарийн бичиг охинд мөнгө өгөөд баримт хуулбарлан авч байсан гэсэн яриа сонсож байсан шүү. Архивийн газрын дарга удрдлагад хамааралтай
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2020-11-26 00:26:04
    Tuuhiin eedreetei tsag yeiin tuuhiig sudalj oswor ye zaluucnuudad mash oilgomjtoi yarij bgaad talarhaj lektsiig ni tesen yadan huleej bdag Mundag iim hun hezee ...
    108.162.245.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2020-11-25 12:50:35
    Olziibayar bol nert tuuhcn manai shinjleh uhaanii nertei erdemten hun
    108.162.245.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-11-25 11:52:35
    ном нь хэвлэгдээд хэдэн зуун мянгаараа зарагдаж байхад юу гэж худлаа шааж байсан ч одоо итгэхгүй МАНын мангар хар пизда улс орноосоо урвасан урвагч
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuuhch 2020-11-25 09:24:24
    Darga nart doldoij shagnal goridson hun l gej harsan. Iim erdemten ch gej uy baihav
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга ёс 2020-11-25 08:48:09
    МОНГОЛД ЗАСАГ ТӨР ГЭЖ БНУУ, ОЛНОО ИНГЭЖ ТАЛЦУУЛЖ БХААР ШУУД ШАЛГААД Л БУРУУТАЙ БОЛ ШОРОН ЯЛ, БУРУУГҮЙ БОЛ ТЭРНИЙГ НЬ НОТЛООД Л БОЛОО ШҮҮ ДЭЭ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-11-25 06:24:41
    Уран уншлагын мастер жүжигчин хүн. Эрдэмтэн бол биш, халхавч нэрэн дор өөрийн хэргийг бүтээж амьдардаг, бас бусдын бусармаг зүйлийг гүйцэодүүлнэ.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2020-11-25 04:47:08
    Olziibayar tuuhcn bol jinhene ex oroncn hun Ireeduin eronhiilogcnid ner deshihed demjih hun olon
    162.158.106.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-11-25 01:22:32
    Baliar
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-11-24 14:35:02
    Энэ лав худлаа нөхөр шүү. Ийм түүхч гэж юу байхав худлаа цөс хөөргөсөн дурак. Ер нь наад нөхдүүдийг цугаар нь дахин сайн шалгах хэрэгтэй. А
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-11-24 13:52:58
    Эрдэмтэд минь учрыг нь олж үнэнийг дэлгэх хэрэгтэй. 2012-2013 оны орчим усын архивт сууж үзсэн. Тэр үед манжийн үеийн архив хаалттай байгаа гээд гаргахгүй байс...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-11-24 11:43:57
    Bi lav iim erdemten geechiig medehgu .Bugdeeree l heleed bhad tiim yum bhgu gehiig bodhod jinhene zalj bhaas zailahgui odoo ch shir boljdee iim yumnuud
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-11-24 10:44:59
    Хуурамч багт
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • MONGOL 2020-11-24 09:37:15
    Bid itrehgui b.a...ygaasaa khalh,ovormongolchuud Manjid ooriigii,eh orontoigoo tuuhiin buh in soyol,dursgal,nom sudraa hamt hudaldaj,ems,ed horongonoos ogsondoo...
    162.158.62.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2020-11-24 07:39:07
    Жинхэнэ түүх ч эрдэмтэн хүн дээ. Энэ хүний хэлсэн, бичсэн бүгд үнэн байгаа шүү.
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-11-24 06:58:43
    Ичих нүүрээ илгэндээ наасан амьтан даа. ХААН тай байвал зүгээр гээд л донгодоод байсан таарсан таар шуудай юм байна даа.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Гүтлэг биз 2020-11-24 06:43:53
    Энэ хүний хийсэн бүтээсэн зүйлсийг нь уншиж сонсож явдаг хүний хувьд би итгэхгүй байна. Энэ хүн түүхээ таниулж мэдүүлэх гэж хичээдэг хүн шдээ.Битгий гүтгээд бай...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • зээээ 2020-11-27 07:51:36
      хамгийн гол нь туухийн баримт бичгийг Ил болгоходоо Терийн хар хайрцгийн бодлогын зарчмийг баримтлан Шуун тунгааж Ул суурьт ай хандсан эсэх нь ?!
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • Гуцоо 2020-11-24 06:16:09
    Жeнкогийн бууны нохой хужаагийн боол арчаагүй урвагч пиздукаа олон юм хуцалгүй тэр Чулуунтайгаа хөтөлцөөд шоронлуугаа тонил!!!!
    141.101.105.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-11-24 06:09:44
    Та 2 гэрээн дээр гарыэ үсэг зурсан нь цагаан дээр хараар тод үлдсэн байна. Яаж өөрсдийгөө өмөөрөөд нэмэргүй, ард түмнээсээ уучлалт гуйгаад цол хэргэмээ өг
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Итт 2020-11-24 05:53:58
    Гэхдээ та нарын хятадуудад өгсөн материалууд чинь асар их мөнгөний бизнес болсон,
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-11-24 05:50:49
    Монголчуудыг хоёр том хөршийн холбогдох албаныхан яс хаяж эвдрэлцүүлэх бодлогыг олон зууны өмнөөс амжилттай хэрэглэж ирсэн шүү!!!!
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-11-24 05:40:57
    Монголын толгой, түүхчдийг гүтгэхээ болих хэрэгтэй. Архивын материал судлагдаж байж үнэ цэнээ олдог юм.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-11-24 04:26:11
    Монголын түүхийн буруу ташаа ойлголтыг үнэн мөнөөр нь ард түмэндээ хүргэж байдаг түүх судлаач хүнээ бүү хэмлээч, Д Өлзийбаатар жинхэнэ түүх ч доктор хүн шүү
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-11-24 04:25:41
    Айсан хүн адуу үргээнэ. Мөн ч хурдан хаяагаа манаад эхлэв. Том цол авсан, нэрээ мандуулаад авсан. Архиваас юу авч, юу хийгээд байгааг мэдэх боломж тун хомс. ...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-11-24 04:06:28
    Битгий ингэж гүрийж бай моодноос гараад удаж байна. Муу үйл тодоос тод ул мөрөө үлдээсэн байдаг. Урвалтыг өөгшүүлж болохгүй
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2020-11-24 03:08:57
    Iim erhem cnuhal ex tuuhee tuushtai sudalj bgaa seheeten tuuhcniddee bayarlamaar bdag shuu Iim ih nor hodolmor tani ex tuuhiig maani bayjuulj mongol hun burt s...
    108.162.245.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-11-24 02:31:05
    эд нар ингэж гүрийдэг тэгээд явсаар гэмгүй болдог Баримттай зүйл тэгээд л өнгөрдөг шүү
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-11-24 02:11:13
    Ямар ичдэггүй юм бэ! Баримт фактыг нь дэлгээд гаргаад ирж байхад
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах