Я.Содбаатар: Ирэх сарын 18 хүртэл ЕБС, цэцэрлэгийн хичээл цахимаар орно
Засгийн газрын  ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Өнөөдрийн хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагч нарт цар тахалтай холбоотой зарим хэмнэгдэж байгаа зардлыг энэ чиглэлд зарцуулах эрх олгохоор шийдвэрлэлээ.

Мөн арванхоёрдугаар сарын 1-ээс танхимын хичээл  орохгүй. Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэг гээд бүх шатны боловсролын байгууллага танхимд хичээллэхгүй. Ирэх сарын 18 хүртэл цахим хичээл орно. Ингээд арванхоёрдугаар сарын 21-ээс ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл өвлийн амралт үргэлжилнэ. Харин их, дээд сургуулиуд 1-р сарын 5-ныг хүртэл онлайн хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралттай байна” гэлээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus