
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хугацаанд хориглох шийдвэр гарсан. Тээврийн цагдаагийн албанаас өнгөрөгч амралтын өдрүүдэд явуулсан гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 10, орон нутагт 3 жолооч нийт 13 жолоочийг илрүүлжээ. Үүнээс 7 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж хуулийн хариуцлага тооцож ажилласан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 1900-1063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.