Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарах хөдөлгөөнийг хаалаа
Хөвсгөл аймгийн онцгой комиссоос Мөрөн сумаас гарах хөдөлгөөнийг өнөөдөр оройн 22:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргасан байна.

Тус аймагт 800 орчим иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эрсдэлтэй тохиолдол илэрсэн тул дээрх шийдвэрийг гаргажээ. Сорьцыг Улаанбаатар хот руу илгээсэн бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр гарна гэдгийг албаныхан өгч байна.

Мөн  Мөрөн суманд худалдааны төв, зах, бөөний төвүүдийн үйл ажиллагааг 23-ны 22:00 цаг хүртэл зогсоожээ.

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus