
2020.11.23, Даваа гараг / Билгийн тооллын: 9
Өвлийн тэргүүн улаагчин гахай сар
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр
- Аргын тооллын: 2020.11.23, Даваа гараг
- Наран ургах шингэх: 8.10-17.07
- Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.