Тусгаарлах байранд гадаад улсын 338 иргэн байна

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 41 тусгаарлан ажиглах байранд нийт 2,259 иргэн Монгол Улсын иргэн 1,921, гадаад улсын иргэн 338/ байна. Үүнд: Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах 25 байранд Монгол Улсын 1,525 иргэн, 7 байранд гадаад улсын 209 иргэн, орон нутагт тусгаарлан ажиглах 10 байранд Монгол Улсын 396 иргэн, 4 байранд гадаад улсын 129 иргэн байна. 

Тусгаарлах байранд Онцгой байдлын байгууллагын 61, Цагдаагийн байгууллагын 187 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийт 344 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын “Энхсаран” сувилалд КОВИД-19-ын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус сувилалд байсан 66 иргэнийг “Дрийм”, 107 иргэнийг Кентавр” зочид буудал руу 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлж тусгаарласан. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/513 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь тусгаарлан ажиглах байруудад түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийж байна.

О.МОЛОР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus