Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайдад зөвлөнө
Парламентын сонгуульд өвдөг шороодсон, тэтгэвэрт суусан улстөрчдийн орогнодог газар аль нэг улсын Элчин сайдын яам болоод удаж байна. Энэ жишгийн дагуу УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайд зөвлөхөөр ажиллах “виз”-ээ халаасласан гэнэ.  

 Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшин УИХ-д суусан ч удалгүй намын бодлого шийдвэр, дүрэм журам зөрчсөн үндэслэлээсээ намаасаа хөөгдсөн. Улмаар УИХ-ын гишүүн Л.Болдтой нийлэн ШИНЭН-г байгуулсан ч энэ удаагийн парламентын сонгуульд үр дүнгүй оролцсон юм. Нэг үгээр түүний улстөрийн карьеар энэ хүрээд төгссөн гэж хэлж болно. Тэгвэл тэрбээр дараагийн парламентын сонгуульд хүртэл ийнхүү Элчин сайдын зөвлөх гэх албан тушаал хашихаар болж байна. 

О.ОНОН
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus