А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа " 11 цагаас хойш Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид тухайн голомтын ойрын хавьтлын 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улсын хэмжээнд Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 13, Дорноговь аймагт 1,  Говьсүмбэр аймагт  1, Сэлэнгэ аймагт 41, УБТЗ-ын харъяа 4, Улаанбаатарт 14 нийт 85 тохиолдол бүртгэгдлээ.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 518,  эдгэрсэн 335, ажиглалтад 23, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  176 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 140 хүн, хүндэвтэр  35 хүн, хүнд 1 хүн байна.

Нэг зарлах зүйл байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний  17:00 цагаас 11-ний өдрийн 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүүргийн 8-р хорооны Арслантай гүүрний баруун хойд, Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь Гурван Сайхан" буюу GGS караокегаар үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны  119, 80086829 дугаарын утсаар холбоо барьж ирж шинжилгээнд хамрагдана уу" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus