
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгжийн 44 ШТС-д хяналт тандалт хийхэд цар тахлын үед мөрдөж ажиллах журамгүй, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэлгүй, халуун хэмжигчгүй, амны хаалт бээлийгээр хангаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд зөрчлийг арилгуулах үүрэг чиглэл өгч, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн байна.
О.МОЛОР
Оллоо.мн