Дэг зөрчсөн гишүүний эрхийг гурван удаа хасна

Парламентын үйл ажиллагааг сайжруулж гишүүдийн үүрэг, оролцоог илүү тодорхой болгохын тулд УИХ-ын Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэв. Хамгийн гол зохицуулалт нь гишүүдийн хариуцлага, чанартай ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн тулд нэр бүхий гишүүд нэмэлт, өөрчлөлтийг санаачилснаар намрын чуулганаар баталсан юм. Хууль санаачлагчдын хэлж буйгаар олон улсын парламентын дэг журамд нийцсэн хууль боллоо хэмээж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцвал хариуцлага хүлээх зохицуулалтыг оруулсан. УИХ-ын гишүүдийн  зарим эрхүүдийг хязгаарласан байна. Улсын төсвийн зардал болон алдагдлыг нэмэгдүүлэх хууль санаачлахыг хориглосон. Гишүүд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, томоохон хөтөлбөр рүү чиглэсэн хууль санаачлах эрхтэй. Хэрэв Үндсэн хуульд заасан урт хугацааны хөгжлийн бодлого руу чиглээгүй хууль санаачилбал, Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх үндэслэл болно гэж УИХ-ын тухай хуульд тусгасан байна. Гишүүд дураараа хууль санаачлахгүй, зөвхөн УИХ-аас баталсан хүрээ хязгаарын хүрээнд хууль санаачилна. Иргэд, сонгогчдоос гишүүдийг хуралдаандаа суудаггүй гэж шүүмжилдэг. Тиймээс цаашид УИХ-ын чуулганы хуралдаан даргалагч гишүүний ирцийг бүртгэхдээ гишүүний тойрог, нэрээр нь хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр нь танилцуулдаг байхаар хуульчилж өгсөн. Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэх журмыг нарийвчлан зохицуулж өглөө. Хуулийн төслийг байнгын хороон дээр хэлэлцэхдээ төслийн зүйл бүрээр хэлэлцэж, санал хураадаг болно. Дэг зөрчвөл хариуцлага тооцож, уг үйлдлийг нь ёс  зүйн дэд хороогоор авч хэлэлцэж байхаар тусгасан” гэсэн мэдээллийг өгсөн. Дэгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн онцлох заалтуудыг хүргэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus