А.Амбасэлмаа: Дотоодын нийт тохиолдол 72 боллоо
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 55.3 сая хүн халдвар авснаас 1.2 сая гаруй  хүн эндсэн байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 536  мянга гаруй хүн шинээр халдвар авсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор арваннэгдүгээр сарын 16-ны өдөр орж тийр машины 30 жолоочийн 7-д нь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Дотоодод гарсан голомтын тухайд Дархан-Уул аймагт 3 тохиолдол, Сэлэнгэ аймагт 4 тохиолдол, Дорноговь аймагт 1 тохиолдол, Орхон аймагт 13 тохиолдол, Улаанбаатарт 3 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Одоогоор Улаанбаатарт болон 5 аймагт коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт 14, Сэлэнгэ аймагт 28, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 11, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт 1, Улаанбаатар хотод Төмөр замын хавъяаллын 4 хүнээс илрээд байна. Ингээд дотоодын нийт тохиолдол 72 боллоо. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн эдгэрсэн 329, ажиглалтад 17, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  169 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 126 хүн, хүндэвтэр  35 хүн, хүнд 1 хүн байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus