А.Амбасэлмаа: ''Эмоци'' продакшны тоглолт үзсэн хүмүүс яаралтай холбоо барина уу
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "
Өглөөний ээлжит мэдээллээс хойш  нийт 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Нэг эмнэлгийн ажилтанд коронавирус илэрсэн.  Дархан-Уул аймгийн  вирус судлалын лабораторид  348 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Батлагдсан тохиолдол бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн байна.  Ингээд дотооддоо алдсан нийт тохиолдол Сэлэнгэ аймагт 23, Дархан-Уул аймагт 8,  Говьсүмбэрт 1, Улаанбаатарт 15 бүртгэгдлээ. Улаанбаатар хотын голомтын хувьд хоёр дахь давтан шинжилгээнд 139 хүн орсон бол гурав дахь давтан шинжилгээнд 40 хүн ороод байна. 
 
Зарын чанартай нэг зүйл байна. Энэ нь 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр СТӨ-нд "Эмоци" продакшны тоглолтыг үзсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн. Эдгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдоно уу. 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудал, 10 дугаар эгнээний 29-32, 45-47, 11 дүгээр эгнээний 39-40,  12 дугаар эгнээний 25- 26, 35-40, 45-48, 13 дугаар эгнээний 36-38, 43-46, 14 дүгээр эгнээний 30-34, 39, 41-46, 16-р эгнээний 40-р суудалд суусан хүмүүс 92263888, 92268517 дугаарын утсаар яаралтай холбоо барьж шинжилгээ өгнө үү" гэв. 


С.Цог
Бусдад түгээх
  • gplus