А.Амбасэлмаа: 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 54.7 сая хүн халдвар авснаас 1.2 сая гаруй  хүн эндсэн байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 456  мянга гаруй хүн шинээр халдвар авч 6 мянга гаруй хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Дорнод, аймгийн салбар лабораториудад нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын голомтод ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Голомтын нийт батлагдсан  тохиолдол 15 боллоо. Хоёрдогч хавьтлын 3710 хүнийг хамруулахад бүгд сөрөг гарсан. Сэлэнгэ аймагт 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд 6 тохиодол батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 10 /өчигдөр оройны 5/  боллоо. Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцноос нэг хүнд коронавирус илэрсэн. Ингээд дотооддоо алдсан нийт тохиолдол 30 боллоо. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 455, эдгэрсэн эдгэрсэн 329, ажиглалтад 17, гэрийн ажиглалтад 12, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  119 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 94 хүн, хүндэвтэр  22 хүн, хүнд 3 хүн байна" гэв."
 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 44 тусгаарлан ажиглах байранд 1981 иргэн байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520 хүн байна. Орон нутгийн хувьд 13 байранд 461 иргэн байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу УОК-ийн шуурхай штабаас 85 иргэнийг "Улаанбаатар" зочид буудалд тусгаарлаад байна. Арваннэгдүгээр сарын 13-аас хойш нийт 664 хавьтлыг тусгаарлан ажиглаж байгаа.  Нийслэлд 529 иргэн, орон нутагт 135 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 89 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байгаа. 14 хоногийн хугацаанд дэглэм сахих талаар баталгаа гаргуулж гарын үсэг зуруулсан. Өнөөдөр 167 иргэн ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслээд гэрийн ажиглалтад шилжинэ. Цэргийн төв эмнэлэгтэй холбоотой хүүхэд өлсөж байна гэсэн асуудал яригдсан. Энэ талаар тодруулахад өдрийн 4 удаагийн халуун хоолтой, хүүхдэд зориулсан тусгай хоол бэлтгэдэг гэсэн хариулт өгсөн. Өнөөдөр МХЕГ-аас шалгалт оруулахаар болсон" гэв.


С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus