Хотын дарга аа, та ялархах хэрэггүй

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОК-ийг даргалж буй. Энэ ч үүднээс нийслэлийн иргэд бүх нийтийн хөл хорионы үед ямар дүрэм журам баримтлахыг тэр мэднэ. Гэхдээ түүний хувьд өнгөрсөн өдрүүдэд хөл хорионы үед ажиллах байгууллагуудад “Тусгай зөвшөөрөл” олгох ажлыг удирдан, зохион байгуулж чадаагүй учраас шийдвэрийг хүчингүй болгоход хүрсэн. Энэ ажлаас тэр УОК-оос хасах үнэлгээ аваад байна. Тэгвэл шинэхэн хотын даргад нийслэлийн иргэд хасах үнэлгээ өгөх бас нэгэн шийдвэр өнөөдөр өглөөнөөс хэрэгжиж эхэллээ. 

Харин өчигдөр орой хийсэн хэвлэлийн хурлын үеэр өглөө 07-10 цаг, орой 17-20 цагийн хооронд нийслэлд тээврийн хэрэгсэл болоод явган хүмүүс хөдөлгөөнд оролцож болно гэх шийдвэрээ танилцууллаа. Учир нь өчигдөр нийслэлд дэр автомашин, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Гэтэл хөл хорионы гол зорилго бол бөөгнөрөл үүсгэхгүй байх.  Энэ тохиолдолд зөвшөөрөл бүхий 13 салбарынхаа ажиллах хүнийхээ тоог цөөлж, гадуур явах иргэдийнхээ хөдөлгөөнийг хорих нь оновчтой шийдвэр болохоор нийтийн тээврийн хэрэгслийн цагийг богиносгох нь оновчтой шийдвэр биш. Энэ богино цагт ажилдаа явах хүмүүс цөөрсөн ч мөн л бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Хэнийг ойлгох логик. Яг одоо НОК-оос гаргасан шийдвэр судалгаа, тооцоолол муутай байгаа мэдээлэл цахим орчинд тархаж байна. 

Гэтэл эрхэм хотын мэр хөмсгөө зангидаж ирээд л  сонголтгүй сонголтоор л ажиллаж байна гэж ирээд л ялархаж суух. Яг одоо бол бүх нийтийн хариуцлагатай байх цаг үе. Цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед өөрсдийн сонголтоор шийдвэр гаргаж байгаа нэгээхэн хүн үгүй. Бүх хүн, бүх албан тушаалтан тус тусын үүргийг гүйцэтгэж байна. Иймээс та ялархах хэрэггүй. Гагцхүү УОК-оос гарсан шийдвэр, тогтоолыг буцааж цуцлах хүртэл нь тооцоо, судалгаагүй ажиллахгүй байх нь л таны үүрэг. Учир нь та бол нийслэл хотыг тэргүүлж байгаа хүн. Иймээс нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд бөөгнөрөл үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь бас таны үүрэг. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus