Х.Бадамсүрэн, Д.Дэлгэрбаяр нар улсыг хохиролгүй болгоно уу
ТӨҮГ-уудад тэлээ хурга шиг аашилдаг дарга нартай холбоотой баримтууд ил болсоор байна. Монголын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын дарга нар цалингаас гадна өөрийн болон гэр бүлийнхээ нийгмийн асуудлаа үйлдвэрийн төсвөөс шийдэж, их хэмжээний мөнгийг гаргуулан авсан баримт ил болсон.

Бүр тодруулбал, Х.Бадамсүрэн захирал нь “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын данснаас өөрийн охин Б.Буянжаргалынхаа  сургалтын төлбөр  102 сая төгрөгийг  гаргуулж Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн байдаг. Үүн дээр нэмээд маш өндөр өртөг бүхийн мөнгө аяга, массажны сандал худалдаж авсан гээд төрөөс цалинг авсан ч дахин тэлээ хурга шиг аашилж үйлдвэрийн төсвийн мөнгийг нь ийнхүү баруун солгойгүй үрсэн хэргийн эзэн.

Мөн түүний удирдлага дор ажилладаг “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяртай холбоотой асуудал ч мөн хариуцлага нэхэгдсээр байна. Д.Дэлгэрбаярын хувьд тус үйлдвэрийн дөрвөн орлогчийн нэг бөгөөд жилийн чамлахааргүй хэмжээний орлого олдог. Хувийн хэд хэдэн бизнестэй. Гэтэл үйлдвэрийн данснаас эмчилгээний мөнгө нэрээр их хэмжээний мөнгө гаргуулан авсан нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэрбээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 219 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас Дэмбэрэлийн Дэлгэрбаярын эмнэлгийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар гаргуулан авсан нь цагаан дээр хараар бичигдэн үлдсэн баримт нийтэд хүрсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл Х.Бадамсүрэн, Д.Дэлгэрбаяр нар нь улсын мөнгийг буцааж төлөх талаар ам нээсэнгүй. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед төсөвт нэг төгрөг ч нэмэртэй цаг үе. Ийм үед ТӨҮГ-уудын төсвөөс хувьдаа завшсан мөнгүүдээ буцааж өгөх нь хүн ёсны үйлдэл бол таарна.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus