.jpg)
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ирэх сарын 1 хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбараас бусад нь тэг зогсолт хийж байна. Үүнээс үүдэн зарим ААН-үүдийн эдийн засгийн чадавх суларч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн.
Өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар иргэдийн 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь сар хүртэл амьдрах мөнгөтэй гэж гарсан байдаг. Тэгэхээр энэ нөхцөлд ААН-үүдээ дэмжихэд чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж байгаа талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюуны байр суурийг сонслоо.
Өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар иргэдийн 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь сар хүртэл амьдрах мөнгөтэй гэж гарсан байдаг. Тэгэхээр энэ нөхцөлд ААН-үүдээ дэмжихэд чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж байгаа талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюуны байр суурийг сонслоо.
(1).jpg)
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор худалдаанаас бусад салбар 21 хоногийн хугацаанд тэг зогсолт хийхээр боллоо. Үүнээс үүдэн ААН-үүд амаргүй цаг үеийг туулах нь. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд ААН-үүдээ дэмжих чиглэлд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Ер нь мөнгө л байвал аливаа бизнес яваад л байдаг шүү дээ. Бизнес хэвийн үргэлжилнэ гэдэг нь ажилчид нь орлоготой байна гэсэн үг. Орлогоороо өөр хэрэгцээтэй зүйл худалдан авна гэдэг нь дараагийн бизнесийг дэмжээд явна гэсэн үг л дээ. Тэгэхээр ААН-үүд санхүүжилт үнэхээр чухал. Тэгвэл нэг бизнесийн байгууллага зээл аваад өөрсдийн үйл ажиллагааг үргэлжлүүлье гэж бодъё. Гэтэл үүнийг худалдаж авах хүнгүй, иргэд орлогогүй бол энэ бизнес цаашаагаа явахгүй. Тэгэхээр хамгийн эхэнд хүмүүсийг яаж орлоготой байлгах вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Эдийн засгийг хэрэглээгээр дамжуулж хөгжүүлдэг хуультай. Хэрэглээ байгаа үед бизнес байдаг Бизнес байгаа үед эдийн засаг байдаг. Тийм болохоор компани ААН-үүдийг бизнесийг зогсохоор хүмүүс нь ажилгүй орлоогүй, өөр ямар ч бизнесийн барааг худалдаж авах мөнгөгүй болчихоор таг зогсоно. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санааг товчлоод хэлбэл ААН-үүдэд санхүүжилт хэрэгтэй.
-ААН санхүүжилтыг зээлийн эх үүсвэрээс бий болгож болно. Гэхдээ зээлийн хүү өндөр. Өнөөдрийн нөхцөл байдалд ААН-үүд өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй?
-Яг зөв. Санал нэг байна. Ийм учраас Засгийн газраас яг энэ жил рүү буюу ААН-үүдээ санхүүжүүлэх чиглэл рүү анхаарал хандуулж хүүгүй, хүү багатай зээл өгөх хэрэгтэй. Ингэснээр миний дээр дурдсан механизмаар эдийн засаг хөгжинө. Тэг зогсолт хийхгүй.
Ч.Хашчулуун: Экспортын гацаа үүсээгүй, хамгийн их ажил олгогч худалдааны салбарууд хэвийн ажиллаж байна
.jpg)
.jpg)
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ хугацаа Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар Эдийн засагч Ч.Хашчулууны байр суурыг хүргэе.
-Цар тахлын нөлөөгөөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гараад хэрэгжиж байна. Энэ хугацаанд эдийн засагт ямар өөрчлөлт гарах бол?
-Цар тахлын нөлөөгөөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гараад хэрэгжиж байна. Энэ хугацаанд эдийн засагт ямар өөрчлөлт гарах бол?
-Өмнөх хязгаарлалт хийсэн үетэй харьцуулахад энэ удаагийнх хугацаа нь богинохон. Энэ хугацаанд ямар сөрөг нөлөө гарах нь тодорхойгүй байна. Одоогоор эдийн засаг уналтад орлоо, хямрал боллоо гэж ярих хэмжээнд очоогүй. Хүмүүс сандраад байгаа нь ойлгомжтой боловч эдийн засгийн талаас нь ярихад эрт байна. Мөн дараагийн ээлжинд ямар арга хэмжээ авах вэ? гэдэг нь нөхцөл байдлаасаа шалтгаална. Нэг үгээр тодорхойгүй байгаа учир ямар нэг зүйл ярихад эрт байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа ирэх сарын 1 гэхэд дуусчихвал ямар нэг онцгой арга хэмжээ авах шаардлага үүсэхгүй ч байж болно.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа ирэх сарын 1 гэхэд дуусчихвал ямар нэг онцгой арга хэмжээ авах шаардлага үүсэхгүй ч байж болно.
-Гэхдээ 21 хоног бол бизнесүүд ААН-үүдийн хувьд бага хугацаа биш шүү дээ?
-21 бол жилийн дүнгээрээ харьцуулахад бага хугацаа. Улирлын хувьд идэвхтэй. Шинэ жилийн баяртай холбоотойгоор худалдан авалт идэвхтэй байдаг үе мөн л дөө. Гэхдээ хугацааг урт гэж хэлж болохгүй. Өнгөрсөн хаврын арга хэмжээнүүдтэй харьцуулахад эдийн засгийн нөлөө нь бага гэж харагдаж байна.
Хавар эдийн засгийн нөхцөл байдал яагаад хүндэрсэн бэ, гэхээр экспорт их хэмжээгээр багассан байсан. Ингэснээр татварын орлого их багассан. Татварын орлогын гуравны нэг нь уул уурхайгаас орж ирж байгаа. Энэ удаад экспортын гацаа үүсээгүй. Макро талаасаа дүгнэхэд эдийн засгийн цар хүрээ нь хамаагүй бага байна гэж дүгнэнэ. Мөн цаашид Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа удаан хугацаагаар үргэлжлэх юм бол нөхцөл байдал өөрчлөгдөнө. Жишээлбэл, эдийн засгийн талаас нь нөлөөг нь харахад сөрөг байгаа нь ойлгомжтой боловч, яг ямар салбаруудад сөрөг гарч байгааг сайн харахгүй бол болохгүй. Хийсвэр, таамаглалаар ярьж болохгүй. Манай улсад одоогийн байдлаар худалдааны байгууллагууд хэвийн ажиллаж байна. Худалдаа бол Монголын хамгийн том ажил олгогч салбар. Нийт 150 мянган хүн ажилладаг. Энэ салбар өнөөдрийн байдлаар зогсонги байдалд ороогүй. Тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь идэвхжих байх магадлалтай. Тэгэхээр хамгийн том ажил олгогч салбар хэвийн байдалд байна гэж хэлж болно. Мөн энэ жилийн хувьд манай хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар бага зэрэг өсөлттэй гарч байгаа. Дээр хэлсэн уул уурхайд сөрөг нөлөө байхгүй байна. Экспорт, үйлдэрлэл хэвийн явагдаж байна. Ийм учраас сайн судалгаа хийхгүй бол Бүх нийтийн бэлэн байдалд шилжихдээ зэрэгцэн сөрөг нөлөө гарч байна гэж хэлэхэд эрт байна. Энэ үйл явц удах юм бол мэдээж сөрөг нөлөө гарч эхэлнэ.
О.ОНОН
Оллоо.мн
Оллоо.мн