Маргаашнаас нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчилнэ
УОК хуралдаж, замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.

Энэ талаар  НОК-ийн дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хатуу зохицуулалт хийх шаардлага тулгарлаа. Үүнтэй холбогдуулан нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэлийг өглөө 07-10 хүртэл, үдээс хойш 17-20 хүртэл хөдөлгөөнд оролцох цагийн хуваарьт шилжүүлж байна. Энэ нь явганаар хөдөлгөөнд оролцох хүмүүст  ч хамааралтай. ОУ-ын байгууллагууд хөдөлгөөний 90 хувьд хүртэл хорьж байж үр дүнд хүрдэг гэсэн тооцоо гаргасан. Энэ дагуу цагийн хязгаарлалтыг тогтоож байна.

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан: Хэвийн горимд орохын тулд маш  сайн сахилга баттай байх ёстой. Өнөөдөр 30 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд нэмэгдсэн. Иймээс нягтралыг бууруулахын тулд хоёр гурван үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Замын уулзвар дээр түр зогсолт хийлгэж, ялгалт хийж байгаа. Иймээс  УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ.  Төрийн албан хаагчдын 15-20 хувь маргааш ажилдаа очно, ажилдаа явахдаа ажлын үнэмлэхтэй байхыг анхааруулж байна.

Мөн энэ үеэр албаныхан бүх нийтийн хатуу хөл хориог чангатгаж чадвал цар тахлын тархалтыг арванхоёрдугаар сарын 1-ний дотор барих боломжтой гэдгийг санууллаа.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus