Г.Ариунбуян: Гэрээсээ гарахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагана уу

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Г.Ариунбуян “Сэлэнгэ аймагт багц өвчлөлийн дөрвөн тохиолдол илэрсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн онцгой комисс шуурхай ажиллагааны төлөвлөгөө баталж, өнөөдрөөс хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн төв Сүхбаатар сум, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон. Алтанбулаг сумын иргэдийг нэн тэргүүнд бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа. Аймаг орон нутгийн зүгээс өөрсдийнхөө дотоод нөөц бололцоо хүч хэрэгсэл дээрээ тулгуурлаад халдварын тархалтыг зогсоох бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн лабораторийн хоёр багийг Сүхбаатар сум руу гаргасан. Сүхбаатар сумын төвд байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлэх хүрээнд тус эмнэлгийн эмч ажилтнуудыг тусгаарлах байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Дархан-Уул аймагт нэг тохиолдлын хувьд худалдааны бизнес эрхэлдэг хүн байгаа. Иймээс тухайн аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоож, ТЭГ зогсолт хийсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод хөдөлгөөн нэлээн нэмэгдсэн байна. Цагдаа замын хөдөлгөөн зохицуулахад хүндрэлтэй байгаа. иймээс иргэддээ дахин сануулахад  аль болох гэрээсээ гарахгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг дагах тал дээр онцгой анхаарахыг хүсэж байна. 

 

О.ОНОН 

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus