Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна гэв
Улсын Онцгой комиссоос мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе. Энэ сарын 10-аас хойш Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт халдварын тус тусдаа багц өвчлөлүүд гарсан тухай янз бүрийн ойлголтууд гарч байна. Улаанбаатар хотод энэ сарын 10- бүртгэгдсэн тохиолдын ойрын хавьтлын 445 хүнийг илрүүлээд 100 хувь шинжилгээнд хамруулсан. Улаанбаатар хотын багц өвчлөл батлагдсан тохиолдол 10 байна. 

Энэ явцад Сэлэнгэ аймагт мөн багц тохиолдол гарсан. Сэлэнгэ аймагт батлагдсан дөрвөн тохиолдол байна. Үүнийг төмөр замаа дагасан шинэ голомт үүсэж байна гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн ойрын хавьтлын 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Сэлэнгэ аймгийн багц өвчлөлөөс улбаалан Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэлд бүртгэгдсэн багц халдварын бүх хавьтлуудыг тогтоосон. Харин төмөр зам дагасан халдварын хувьд Сэлэнгэ аймагт хоёр том баг ажиллаж ойрын болон хоёрдогч хавьтлыг тогтоосон. Ер нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна” гэлээ. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus