​Төлөвлөгөөгүй төр
Уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутлаа тайлахын үлгэр биелэлээ олж байна. Өнгөрсөн хавар буюу УИХ-ы сонгуулийн өмнөхөн Засгийн газраас шийдвэр гаргаж бараг л бүх төрлийн татваруудыг тэглэсэн. Нийгмийн халамжийг хангалттай хэмжээнд үзүүлсэн. Тухайн үед манай улс цар тахлыг дотооддоо алдаагүй байсан ч ААН-үүд бизнесүүддээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж чадсан гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ.

Гэвч дотоодод цар тахлын багц тохиолдол илэрч, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед төр ААН, бизнесүүдээ хэрхэх талаар төлөвлөгөө байсангүй. Нэг л өглөө хугацаагүйгээр “хаалгаа барьсан” ААН-үүд цаашид хэрхэх эсэх нь мөн л тодорхойгүй байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг.

Төр засгийн зүгээс өнгөрсөн арван сарын туршид төр хангалттай хэмжээний хөрөнгө зарж бэлтгэлтэй байгаагаа дуулгаж байсан. Гэтэл бүх нийтийн бэлэн байдалд шилжихэд төрд төлөвлөгөө байгаагүйгээс үүдэн Монголын эдийн засагт том хямрал дагуулж эхэллээ. Том жижиг гэлтгүй үйлдвэр, ААН-үүд сул зогсолт хийж, их хэмжээний алдагдалд орох нөхцөл байдал үүсээд байна. Энэ тохиолдолд татварын орлогын талаар ярих ч хэрэггүй болж байна. Мөн дээр нь хамгийн том зардал болох зээл, зээлийн хүүгээ төлөх асуудал урган гарна.

Гэтэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш найм хоногийн дараа буюу маргааш Засгийн газрын хуралдаанаар төр төлөвлөгөөг хэлэлцэх гэнэ. Нэг үгээр Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед ААН-үүдийг хэрхэх талаар шийдвэр төлөвлөгөөг маргааш танилцуулна.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus