Д.Сумъяабазар даргын судалгаагүй шийдвэр шүүмжлэл дагуулав
“Тусгай зөвшөөрөл тараана тараахгүй” гэх асуудал өнгөрсөн өдрүүдэд өндрөө авлаа. Бүр тодруулбал, Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарласан. 
 Зөвхөн нэр бүхий 13 салбарт  үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар шийдвэрлэсэн.

Улмаар эдгээр 13 салбарын ажиллагсдын автомашинд тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг нийслэлээс гаргасан юм. Гэтэл тусгай зөвшөөрлийг тодорхой цэгүүдээр олгож эхлэхэд уртаас урт дараалал үүсэж, хөл хорионы дэглэм зөрчигдөж эхлэв. Үүнтэй зэрэгцэн нийслэлээс тусгай зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг дахин  гаргасан юм. Нэг үгээр шинэхэн хотын даргын  судалгаагүй, тооцоололгүй шийдвэр томоохон эрсдэл дагуулж байгааг ойлгосон хэрэг л дээ.

Угаас Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед цахимаар биш цаасаар тусгай зөвшөөрөл олгоно гэдэг нь анхнаасаа боломжгүй зүйл байсан гэдгийг хотын даргад сануулан хэлэх нь илүүц биз.

О.ОНОН
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus