Оюутнууд эмзэг бүлэгт хамаарах уу?
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангахыг үүрэг болгосон.

Тэгвэл оюутнууд зайлшгүй хүнсээр хангах бүлэг мөн үү? гэх асуулт урган гараад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12.8 мянган оюутан амьдарч байна. Үүнээс нийслэлд 39 дотуур байранд 11.8 мянган оюутан, орон нутагт 12 дотуур байранд 1.1 мянган оюутан амьдарч байна. Тэгэхээр зөвхөн нийслэлд 13 мянга шахам оюунты хүнсээр хангах нь маш том тоо бүхий төсөв яригдана. 

Гэтэл амьжиргааны төвшин доогуур нийгмийн эмзэг бүлгийн гэгдэх хоногийн хоолгүй, түлэх түлээгүй маш олон өрх бий. Иймээс ар гэрээсээ хангалттай хангалт авдаг оюутнуудад хүнс тараах нь тийм ч оновчтой шийдвэр биш гэдгийг хэлэх хүн олон байна.

О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus