Хэнтий аймгийн хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр хүний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан. Тэгвэл дээрх хоёр иргэнд хийсэн PCR шинжилгээний гарсан тухай Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар цахим хуудаснаа мэдээлжээ. 

Уг мэдээлэлд дээр хоёр иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсныг мэдээлсэн байна. 

Тус мэдээлэлд “Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн ХӨСҮТ дээр хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу албан ёсоор СӨРӨГ гарсан байна. Энэхүү үйл явдал маш том сургамж, сургууль болж үлдлээ. Хэцүү цаг тулгарахад Цаг алдалгүй ажиллаж чадахаа харуулсан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамт олон болон Аймгийн Онцгой комисс, бүх сумдын шуурхай штабын хамт олонд талархал илэрхийлье. Мөн Аймгийнхаа онцгой комиссын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандсан АРД ИРГЭДДЭЭ баярлалаа. 
Ганц нэгхэн хүний ухамсаргүй үйлдэл 76,000 мянган хүний амьдралд ямар их төвөг, эрсдэл учруулахыг хамтдаа үзлээ, тууллаа. 
Тиймээс иргэд олон нийт цар тахлын үе гэдгийг сайтар ухамсарлаж мэргэжлийн байгууллагын зүгээс өгч буй зөвлөмж, шийдвэрийг дагаж мөрдөөд МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА угааж, хоорондын зайгаа баримталж байхыг хүсье” гэжээ. 

О.ОНОН
Оллоо.мн 
 
 
Бусдад түгээх
  • gplus