Т.Бах: Хонгилын үзүүрт асах гэрэл нь Олимпийн галт бамбар байх болно

Японд ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнөөдөр Токио хотын Шинжюкү дүүрэгт орших Олимпийн музейд зочилж, 2013 онд Токио хот олимпийн эрх авахад их хүчин зүтгэл гаргасан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд Олимпын одон гардууллаа.

Олимпын одон нь 1974 оноос эхлэн олимпийн хөдөлгөөнд онцгой гавьяа байгуулсан хүнд олгодог шагнал бөгөөд Ш.Абэ энэ шагналыг хүртсэн 63 дахь япон хүн болжээ.

Энэ үеэр Японд айлчилж буй ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Бид тамирчдыг аюул осолгүй олимпийн наадамд оролцуулахын тулд олон арга хэмжээ авах болно. Одоо хүн төрөлхтөн цар тахлын улмаас хонгилд орсон мэт байгаа ч хонгилын үзүүрт харагдах гэрэл нь олимпийн бамбар байх болно. Токиогийн олимп амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Коронавирусний эсрэг вакцин гарсан тохиолдолд ОУОХ-ноос аль болох олон тамирчинд хүргэх ажлыг хийх болно” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МҮОХ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.