Худал мэдээлэл тараасан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарт ямар  хариуцлага тооцох вэ?
 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасан. Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын хоёр гишүүн фэйсбүүк хуудаснаа бичсэн мэдээлэл олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Орон нутгаас ирээд гацсан иргэдийг энэ долоо хоногийн гурав дахь өдрөөс эхлэн нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг зохион байгуулна” хэмээн мэдэгдэв.

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ нөхцөлд бүх шийдвэр УОК-ын саналын дагуу гарч байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдийн УОК-д уламжилсан саналаа, гарсан шийдвэр мэтээр олон нийтэд цацав. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн.

Цар тахлын энэ үед УОК-ын баг бүрэлдэхүүн маш өндөр зохион байгуулалттай цаг наргүй ажиллаж байгаа. Гэтэл гишүүдийн жиргээнээс үүдэн нийгэмд хүлээлт үүсэв. Гэтэл хоёр гишүүн өөрсдийгөө өмгөөлөн, хамгаалах маягтай сууна.

Тэгвэл гишүүдээ, иргэн бүр УОК-т өгсөн саналаа шийдвэрлэгдсэн мэтээр нийгэмд цацаад байвал яах вэ?  УОК-оос гаргаагүй шийдвэрийг гарчихсан гарах гэж байгаа мэтээр өөр өөрийн цахим хуудаснаа иргэд мэдээлээд байвал ямар үр дагавар гарах вэ?

Дээрх үйл явц бол гишүүдийн хувьд ёс зүйгүй хууль зөрчсөн үйл явц. Иймээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар хуулийн хариуцлага хүлээх ёстой юм.  

 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus