А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдээгүй
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Өглөөний мэдээллээс хойш нийслэлийн голомтын ойрын хавьтлын 56 хүний шинжилгээ сөрөг гарлаа, Сэлэнгэ аймгийн хувьд ойрын хавьтлын 181 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Манай улсын хувьд батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна. Ойрын хавьтлын судалгаа хийгдэж байгаа. Нийт 348 хүнээс 76 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хоёрдогч хавьтлын 2 мянга гаруй хүнээс 400 гаруй нь үргэлжлэн хийгдэж байна. Нийт 348 ойрын хавьтлаас 272 хүнд шинжилгээ иж бүрэн хийгдсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд хийгээд байна. Гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн. Монгол орон даяар түргэвчилсэн тестээр тандалтын шинжилгээг хийж байгаа. Түргэвчилсэн тестийн тухайд зарим тохиолдолд үгүйсгэгдэх магадлалтай. Хэнтий аймгийн тухайд PCR шинжилгээгээр эцсийн хариу гарна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus