Г.Ариунбуян: Автомашинд олгож байгаа тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс зогсоож байна
УОК-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулаад иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах явцад хот доторх яаралтай тусламжийн үйлчилгээ, хүнс,эрүүл мэндийн үйлчилгээ, дулаан, ус, түлш хангамжийн үйлчилгээг тасалдуулахгүй явуулахтай холбоотойгоор тусгай зөвшөөрлийг олгохоор бэлтгэсэн. Энгийн үед нийслэлд 240 мянган тээврийн хэрэгсэл зорчдог байсан бол бидний тооцоолсноор 15 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиход хөдөлгөөнд ямар нэг байдлаар саад болохгүй гэж үзэн тусгай зөвшөөрлийг цөөн тоогоор  хэвлүүлж бэлтгэсэн байсан.  Гэвч зөвшөөрөл олгох явцад хуурамч зөвшөөрлийн асуудал илэрсэн. Ийм учраас автомашинд олгож байгаа тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс түр хугацаагаар зогсоож байна. Цаашдаа нарийвчлан судалсны дүнд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus