Д.Нарангэрэл: Халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өглөөний 11:00 цагийн мэдээнээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лабоаторид 98 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дорнод аймгийн нэгдсэн лабораторид 68 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэлд гарсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 909 хүнд шинжилгээ хийсэн, өглөө 750 хүний шинжилгээ сөрөг гарсан бол үлдсэн 159 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Нийслэл болон Сэлэнгэ аймагт  тандалт, судалгааны ажил үргэлжилж байна. Хоёрдугаар хавьтлын 5314 хүнийг шинжилгээнд хамруулснаас  1394 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus