Т.Мөнхсайхан : Даваа гарагаас эхлэн 11 цэгт COVID-19-ийн шинжилгээг иргэд үнэ төлбөргүй өгч болно

Өнөөдрийн /2020/11/14/ байдлаар 2,000 орчим шинжилгээг хийгээд байна. Улаанбаатарт байгуулсан 11 цэгт өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Ингэхдээ түргэвчилсэн антиген, PCR гэсэн хоёр төрлийн шинжилгээ авч, баталгаажуулж байгаа.
 

Сэлэнгэ аймагт шинжилгээ авах хоёр цэгийг /2020/11/14/ өнөөдрөөс байгуулж, 200 гаруй хүнээс шинжилгээ авсан. Дархан-Уул аймагт мөн шинжилгээ авах ажиллагаа эхлээд явж байна. Шинжилгээг үнэ төлбөргүй, 11 цэгт авч байгаа. Сайн дураар хамрагдах хүмүүс Даваа гарагаас шинжилгээ өгч болно. Одоохондоо зөвхөн хавьтал болсон хүмүүс өгнө. Бүх аймаг болон нийслэлийн дүүргийн лавлагаа шатлалын эмнэлгүүдээр түргэвчилсэн оношлуурууд тараагдсан. Эдгээр эмнэлгүүд шаардлагатай иргэдэд шинжилгээ хийнэ хэмээн Эрүүл мэндийн сайд УОК-ийн хэвлэлийн хурлаар мэдээллээ.


С.Цог
 
Бусдад түгээх
  • gplus