Я.Содбаатар: Эхний ээлжинд 14309 хүнд урамшуулал олгохоор болсон
МУЗГ ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

 1. Коронавируст халдварын голомтод өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа Онцгой байдал, эмнэлгийн ажилчид, цагдаа болон бусад төрийн албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэлээ. Эхний ээлжинд 14309 хүнд урамшуулал олгохоор болсон. Үүнийг ЗГ-ын нөөц сангаас гаргана.
2.  Манай улсын хувьд хавраас хойш хүнсний нөөцийн хувьд хэд хэдэн шат дараалсан арга хэмжээг авсан. Засгийн газар үүнтэй холбогдуулан хоёр шийдвэрийг гаргасан. Нэг нь гаалийн албан татвараас чөлөөлөх нөгөө нь НӨАТ-аас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөлөх юм. Ингээд энэ шийдвэрийн талаар УИХ-д өргөн барихаар болж байна. УИХ-ын чуулганы хуралдаааар нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
3. Манай улсын хувьд хүнсний хангамжаа тогтвортой байлгах хүрээнд аюулгүй байдлын нөөц бүрдүүлэхийн тулд ирэх хаврын үрийн улаан буудайнд зориулан тодорхой хөрөнгө мөнгө гаргахаар шийдвэрлэлээ.

Үүнээс гадна ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар хүнсний хангамж, эрчим хүчний салбарын  байдал, дулаан хангамж, усны хангамж зэрэг гол гол асуудлыг явж шалгаж шийдвэрлэсэн" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus