ЭМЯ-аас хийсэн 17:00 цагийн ээлжит мэдээллийн дараа ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Л. Мөнхтүшиг "Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон УОК-ийн шийдвэрээр гадаадын улс орнуудаас нийт 106 удаагийн нислэгээр 20582 иргэнийг авчирсан. Арваннэгдүгээр сарын хувьд нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1900 гаруй иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байсан боловч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МУ-ын Шадар сайд, УОК-ийн даргаас өгсөн чиглэлийн дагуу арваннэгдүгээр сарын үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Ийм учир энэ нислэгүүдээр ирэхээр төлөвлөж байсан иргэд ЭСЯ-д хандах мөн нислэгийн тийзээ авсан бол тухайн авиа компанид хандаж нөхцөл байдал намжсаны дараа ирэхээр зохицуулахыг хүсье. Цуцлагдсан нислэгүүд нөхцөл байдалтай уялдаж шийдвэрлэгдэх учир нислэгийн талаарх товыг хэлэх боломжгүй байна" гэв.
С.Тайшир