Гэрийн ажиглалтын 14 хоногийн тусгаарлалтыг сэргээлээ

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байранд 21 хоног, тусгаарлах байрнаас гараад гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж байсан.  Өнгөрсөн есдүгээр сард УОК болон Засгийн газар хуралдаж, гэрээр тусгаарлагдах 14 хоногийн хугацааг цуцалсан.

Тэгвэл УОК-оос 21 хоногийн тусгаарлалтын дараа гэртээ 14 хоног тусгаарлагдах шийдвэрийг дахин сэргээлээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн 21 хоногийн тусгаарлалтаас гарах иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах юм.

С.Цог


 
Бусдад түгээх
  • gplus