Д.Нарангэрэл: Дахин хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийж байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж, коронавируст халдварын цар хүрээ улам тэлж байна. Өнөөдөр 11 цагт мэдээлэл хийснээс хойш дахин хоёр иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Нэгдүгээр тохиолдол эхний батлагдсан тохиолдлын хавьтал буюу ХӨСҮТ-т тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдэд хийсэн хоёр дахь шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Тусгаарлагдсан хүүхдийн хавьтлыг тогтоох, тусгаарлалт, ажиглалтад оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хоёр дахь нь өнгөрсөн сарын 23-нд  Франкфуртийн онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрсэн. Ингээд Монгол Улсад коронавирусийн 414 тохиолдол бүртгэгдээд байна” гэлээ.

О.ОНОН

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus