УИХ-ын чуулганы цахим хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цахим хэлбэрээр эхэлж байна. Гишүүд өнөөдрийн чуулганы хуралдаанд байгаа газраасаа буюу цахимаар оролцож байгаа юм. Харин чуулганы танхимаас  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адъяа нар оролцож байна. УИХ-ын цахим чуулганы хуралдаанд цөөнхийн төлөөлөл хяналт тавина гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. 

Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 


О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus