''EMART FOOD BANK'': Хөл хориог даван туулах ХҮНСНИЙ ТУСЛАМЖ
Монгол улс анх удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоож эхлээд байна. Энэхүү хөл хорионы цар хүрээ цаашид ч нэмэгдэх аюултай байгаа тул хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлж, тэднийг дэмжих зорилгоор Имарт хайпермаркет "FOOD BANK" хандивын аяныг хэрэгжүүлж эхэллээ.

Тус аянд иргэд сайн дураараа оролцож болох бөгөөд Имарт Чингис, Хан-Уул салбаруудад байршуулсан тусгай сагсанд хөл хорионд байгаа ард иргэдэд зориулан хүнсний хандивыг өгөх боломжтой юм. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна.

- Лаазалсан бүтээгдэхүүн болон хагас утлагат хиам
- Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн
- Гурил будаа болон элсэн сахар
- Амттан /Жигнэмэг, чихэр/
ТАНЫ ӨГСӨН БЯЦХАН ТУСЛАМЖ
АВСАН ХҮНДЭЭ МАШ ТОМ СЭТГЭЛИЙН ДЭМ БОЛОХ БОЛНО








 
 
Бусдад түгээх
  • gplus