Ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу гарч дуусчээ
Эрүүл мэндийн яам өнөөдрөөс эхлэн өдөрт хоёр удаа коронавируст халдварын үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийхээр болсон

Өнөөдрийн мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “2020.11.11-нд батлагдсан 4 тохиолдлын ойрын хавтал 73 хүн байгаа. Үүнээс үдээс өмнө буюу 11 цагийн мэдээгээр 48 хүний шинжилгээ хийгдэж дуусаад нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн тухай мэдээлсэн. Тэгвэл 17 цагийн байдлаар ойрын хавьтлын 25 хүнийг шинжилгээнд хамруулж дуусахад коронавирусийн халдвар илэрсэнгүй. Дам хавьтал болсон 219 хүнээс мөн халдвар илрээгүй” гэсэн мэдээллийг өглөө.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus