ХААН Банк  цахим банкаа ашиглахыг харилцагчдадаа уриалж байна
    Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор энэ сарын 16-ныг дуустал ХААН Банкны  Улаанбаатар хотын бүх салбар нэгж болон онцгой дэглэм тогтоосон зарим аймгийн салбарууд иргэдэд үйлчлэхгүй бөгөөд бусад аймгийн тооцооны төвүүд ажлын өдрүүдэд 09:00-14:00 цаг хүртэл ажиллана.  

Цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор банкны үйлчилгээг цахимаар авах шаардлагатай болсон энэ цаг үед цахим банкаа идэвхтэй ашиглахыг харилцагчдадаа уриалж байна. ХААН Банкны зүгээс сүүлийн жилүүдэд цахим шилжилтэд хөрөнгө оруулж, олон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимжуулсны үр дүнд өнөөдөр манай банкаар дамжиж буй нийт гүйлгээний 95 хувь нь цахимаар хийгдэж байгаа тул  харилцагчдад банкны үйлчилгээг салбар нэгжид ирэлгүй зайнаас авах нөхцөлийг бүрэн хангаж байна.

Мөн банкны цахим сувгуудын хэвийн ажиллагааг хангахад банкны зүгээс тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа тул харилцагч, иргэд та бүхэн өөрт ойр АТМ, киоск, экспресс банкаар хоорондын зай баримтлан үйлчлүүлэх мөн бэлэн мөнгө төхөөрөмжтэй харьцсан тохиолдолд халдваргүйжүүлэлт  байнга хийж хариуцлагатай хандахыг  зөвлөж байна. ХААН Банкны зүгээс банкны үйлчилгээг зайнаас хүргэх төхөөрөмжүүддээ ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж байгаа болно.


Бусдад түгээх
  • gplus