А.Амбасэлмаа: 24 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд 51 сая 251 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч 1.2 сая гаруй хүн эндсэн байна.

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар  ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа  "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  нийт 644 хүнд шинжилгээ хийхэд 620 хүний шинжилгээ сөрөг гарч 24 хүнээс коронавирус илэрлээ.  Арваннэгдүгээр сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн нэг жолооч, аравдугаар сарын 20-ны Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн найман хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүний давтан шинжилгээ, хяналтын шатны шинжилгээний 3 хүнээс тус тус илэрлээ.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 406 байгаагаас 317 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 84 хүн эмчилгээнд байна. 72 хүн хөнгөн, 10 хүн хүндэвтэр, 2 хүн хүнд  гэсэн үнэлгээтэй байна. Гэрийн ажиглалтад 4 хүн, ажиглалтад 5 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн, нутаг буцаасан 5 хүн байна. Дотооддоо алдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүнээс 48 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Өчигдөр нэг хүнээс илэрсэн, ингээд 5 батлагдсан тохиодол болж байна. Хоёрдогч хавьтлын 171 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад тандалт судалгаа шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна"  гэв.

С.Цог
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus