А.Амбасэлмаа: 2000 гаруй дам хавьтлын байршлыг тогтоохоор ажиллаж байна
Засгийн газрын хуралдааны дараа холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа “Манай улс өнөөдрөөс эхлээд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ДЭМБ-ын зөвлөмжөөр 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой. Өнөөдрийн байдлаар 73 ойрын хавьтлын илрүүлээд байна. Тухайн батлагдсан тохиолдолтой 1,5-2 метрийн зайтай хамгаалах маскгүй 15-аас дээш минутаар уулзсан бол ойрын хавьтал гэж үздэг. Одоогоор ойрын 73 хавьтагчийг эмнэлэг буюу тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна. Мөн 2000 гаруй дам хавьтал байгаа. Эдгээрийн байршлыг тогтоох арга хэмжээ авч байгаа” гэлээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus