Эрсдэлийн үнэлгээг хийж байна
Монгол Улсын хүн амын дунд үүссэн коронавируст халдварын голомтын хүрээ тэлэх эрсдэлийг тодорхойлох зорилгоор арван дөрөв дэх шатны эрсдэлийг үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ХХААХҮЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, НОБГ, ХӨСҮТ, ДЭМБ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus