Төв аймагт сүүлийн таван жилд авто ослоор 275 хүний амь нас эрсдээд байна
Төв аймгийн Прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалсан байна.

Дээрхи гэмт хэрэг 2010 онд 132 хэрэг гарч 51, 2011 онд 192 гэмт хэрэгт 59, 2012 онд 161 гэмт хэргээс 61, 2013 онд 180 гэмт хэрэг гарч 71 хүн тус тус нас баржээ.

2014 оны 10 сарын байдлаар  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 72 удаа гарч 92 хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, 33 иргэний амь нас хохирч, иргэд байгууллагад 128.943.010 төгрөгийн хохирол учраад байна.

 Сүүлийн 5 жилд Төв аймгийн нутаг дахь авто замд 737 хэрэг гарч, 275 хүн авто ослын улмаас нас барсан нь жолооч нарын хурд хэтрүүлдэг, анхаарал болгоомжгүй явдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, замын нөхцөл байдалд автомашины хурдыг тохируулан явдаггүй зэрэг жолооч нарын хариуцлагагүй байдлууд нөлөөлсөн байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-07 03:53:39
    Ганц аймгийн тоо гэхэд арай ч дээ энэ замын хөдөлгөөн, дүрэмийн хэрэгжилт, гэрлэн дохио, гарцын давуу байх гээд байхгүй дээ дээрээс нь гарцаар гарч сурахгүй цагдаа байсан ч тоохгүй, замаар гарах үнэхээр аюултай бид амьд явмаар байдаг.
    112.72.13.174
    Мэдэгдсэн Хариулах