МЭДЭГДЭЛ
“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэбат нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдож, бусдыг залилсан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд хуулийн дагуу 7 жилийн хорих ял оногдуулсан билээ.

Гэтэл Б.Эрдэнэбат нь “Ариг банк”-ыг булааж авах, дээрэмдэх гэж өөрийг нь хилсээр шийтгэсэн мэт ойлголт төрүүлэх баримт нотолгоогүй, илэрхий худал мэдээллийг зохион байгуулалттайгаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацаж буйд харамсаж байна.Бодит үнэн нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Ариг банкны дүрмийн санг нэмэгдүүлэхийг төрөөс буюу Монгол банкнаас 2015 оноос хойш удаа дараа шаардаж, шаардлагыг биелүүлээгүйн улмаас албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж буй билээ. Ариг банкны хувьцаа эзэмшигч нар нь Компанийн тухай хуулийн дагуу өөрт ногдох хувь эзэмшлээр дүрмийн санг нэмэгдүүлэхээр нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.

Үүний дагуу “Улаанбаатар импекс” ХХК нь өөрт ногдох 39.54 хувь хэмжээгээр хувьцаа авахаар эх үүсвэрээ байршуулсан. Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 60.46%-ийг эзэмшиж буй хувь хэмжээгээрээ тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхэнд нь хэн ч халдаагүй бөгөөд өөрсдөд нь нээлттэй хэвээр байгааг, мөн өнөөдрийг хүртэл хувьцаа нэмж авах эх үүсвэр огт байршуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Covid 19 цар тахал гарсантай холбоотой онцгой дэглэмийн үед энэхүү худал гүжирдлэгийн эсрэг хэвлэлийн бага хурал хийх боломжгүй байна.

Иймд манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, нэр хүндийг гутаахад чиглэгдсэн хууль бус үйлдэл гаргасан, захиалан зохион байгуулсан буруутай этгээдүүдийн цаашдын үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн байгууллагад хандсан бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг тухай бүрт нийтэлж хүргэх болно.

Улаанбаатар импекс ХХК
2020.11.11
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-11-11 10:16:27
    Номин бол хуулийн боломж цоорхойг гаргуун ашгилж ,хуулийн дагуу бараг дээрэм хийдэг үүнд гаршсан боловсон хүчинтэй мэрэгшсэн луиварчид.
  • Цаашаа 2020-11-11 09:25:04
    Болиосой та нар аль аль нь. эрх мэдэл мөнгө хөрөнгөө дандаа бусдыг залилж мөлжиж олж авчаад булаацалдаж ханахгүй байна уу. ханаач та нар.... Ичдэггүй балиар юм...
  • Үнэн 2020-11-11 09:21:05
    Номин өөрөө Улсын Их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшчдийг ёстой нэг хохироох шиг болдог мөртлөө өөрсдөө Эрэлийн Эрдэнэбатад залилуулснаа ойлгоод боож үхэж байна....