Д.Нямхүү: ХӨСҮТ-д 61 хүн эмчлэгдэж байгаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэд хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Манай улсад сүүлийн хоёр хоногт 993 хүнд шинжилгээ хийхэд 14 тохиолдол илэрлээ. Энэ бол нөхцөл байдал хүндэрч буйн илрэл. Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 382 болсон. Үүнээс 317 хүн эмчлэгдэж эдгэрсэн. ХӨСҮТ-д 61 хүн эмчлэгдэж байгаа. Дөрвөн хүн ОХУ-ын иргэн учраас өөрийн хүсэлтээр нутаг буцсан ч Монголд оношлогдсон тул батлагдсан тохиолдлын тоонд орж байна.

Халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлын 24 хүнийг эрчимтэй ажиллан ХӨСҮТ-д авчран тусгаарласан. Дараагийн шинжилгээг үргэлжлүүлэн хийж хянана" гэж мэдээллээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus