“Шахаа”-нд орсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрээ гаргажээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх үү. Аль эсвэл Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч шинээр сонгогдох уу. Үүнийг монголчууд бид 2021 оны зургадугаар сард шийднэ.

Учир нь АН талаас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь бараг тодорхой болжээ. Харин түүнийг сөрүүлж МАН хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

МАН-ын дарга нар бараг л УИХ-ын сонгуулийн маргаашаас энэ асуудал дээр тархиа гашилгаж ирсэн. Бүр хэд хэдэн янзаар хувилбар гаргаж үзсэн байна. Судалгаа ч хийжээ.

Эх сурвалжийн мэдээллээр гурван хувилбараар 2021 оны сонгуулийг зурж үзжээ.

Нэгдүгээрт, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нараас эхлээд хэд хэдэн  “зөөлөн” хүнийг нэр дэвшүүлэх хувилбарыг ярьсан байна. Ингэвэл МАН ялагдах магадлал өндөр. Хэрвээ нам нь сонгуульд ялагдвал намын дарга У.Хүрэлсүх, түүний баг хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой болно. Ингээд энэ нь муу хувилбар болж таарчээ.

Хоёрдугаарт, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй өнгөрөөх бас нэг хувилбар ярьж, судалсан байгаа юм. Хариу нь бас тааруухан гарчээ. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй өнгөрөөчихөөр 2024, бүр 2028 оны УИХ-ын сонгуульд амжилт гаргахааргүй судалгааны дүн гарсан байна. Ер нь намын рейтинг босох аргагүйгээр унах магадлал харагдсан гэсэн үг. Бас намын дарга нарт ч халтай байх нь тодорхой.

Гуравдугаарт, МАН ирэх сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцвол яах вэ гэдэг хувилбарыг тооцоолж үзжээ. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд л нам дотор нь эсэргүүцэгчид элдвийн жигүүр, холбоо байгуулаад гарч ирнэ. Хатуу үзэл баримтлалтай хийгээд намын эрх мэдлийн гадна үлдсэн гишүүд нь ийм зохион байгуулалтад орж, хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ. Тиймээс ингэвэл нам нь 100 жилийн ойн дээр тарах дээрээ тулж магадгүй хувилбар болж таарчээ.

Харин хувилбар бүрийн нөгөө талд “...Яаж ч орхисон морь л буугаад байна” гэдэг шиг  “...Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших хэрэгтэй” гэсэн “дүн” гараад байжээ. Өөрөө болохоор өнгөрсөн хугацаанд “...Нэр дэвшихгүй” гэж гэдийчихээд байсан байна.

Яагаад гэвээс У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн жил Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын албан тушаалд баахан бяр нэмчихсэн. Ерөнхийлөгч болсноос Ерөнхий сайд байх нь илүү гэдгийг мэдэрчихсэн аж.

Гэхдээ хэдэн сарын турш бүх хувилбартай танилцаж, нэлээд бодож байгаад арваад хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэрээ албан бусаар гаргасан байна.

“...Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг дээр дурдсан бүх хувилбарын дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд ч үгүй, намын дарга ч үгүй үлдэх үр дүн харагдсан.

Яг үнэндээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хэлбэрээр оролцсон хамаагүй, ялагдах л юм бол мань хүний бүх суудал ганхаж, бүр өөрөө суудлаасаа унах нь гарцаагүй юм. Ямар ч хувилбараар бодсон У.Хүрэлсүх жилийн дараа өдийд гэхэд МАН-ын даргын суудал дээр байх боломжгүй юм.

Тэгэхээр У.Хүрэлсүх өөрөө өрсөлдөөд унавал унаж, ялбал ялаад явъя гэдэг шийдэлд хүрсэн болж таарч байна.

Гэхдээ МАН-ынхан даргынхаа энэ шийдвэрийг одоогоор ихэд нууцалж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгэгч1 2020-11-18 09:47:47
    Эх үүсвэрийг нь гадаадад нөгөө банкинд мартдаг улсууд, гэнэт баяжигсад, хичнээн тэрбумын ч билээ 20-21 -р зууны ардчилал нэрээр завшигчдын хандиваар бүрдүүлчи...
  • zochin 2020-11-18 04:42:14
    Namiinhaa murin hutulburiig heregjuulehiin tuld Hurelsuh yerunhii saidaaraa ene 4 jiliig tuulsan ni deeree. Yerunhiilegchid Amarsaihan gedeg ni arai l ontstoi
  • Zochin 2020-11-14 12:10:28
    MAH d xamgiin bolomjtoi xuvilbar n Amarsaihan xotiin darga shuude... Iim ajilsag setgeltei bolovsoroltoi xumuus am saitai xotiin darga urid omno bgaagui .
  • Иргэн 2020-11-13 12:17:22
    Хэрвээ тийм болбол Оюун-эрдэнэ намын дарга ерөнхий сайд болох байх, тэр нь ч дээр байх
  • Эрдэнэ 2020-11-13 11:07:51
    Төмөр зам, автозам, цэвэрлэх байгууламж зэргээ дуусга гэж Хүрэлсүхийг сонгосон. Ажлаа зүгээр хий.
  • Нэр 2020-11-13 11:07:44
    Ялахгүй байж өрсөлдөөд дэмий. Ерөнхий сайдаа хийвэл өлзийтэй
  • зочин 2020-11-12 17:27:13
    урдаас хулгайгаар шөнө хэдэн зуугаар нь зөөсөн хужаа нараас тарсан шдээ. 21 хоног тусгаарлалтаас гараад гэртээ ирсэн чинь корона тусцан байсан гэж үлгэр шаахаа...
  • Иргэн 2020-11-12 09:50:48
    Тэгэж тэнэгтэв дээ.
  • Иргэн 2020-11-12 07:10:49
    Шүдгүй арслан гэгч нахөр ингээд дуусдаг байжээ
  • Zochin 2020-11-12 01:26:19
    Hurelsvhiig mongolchuud odoo aldaj bolohgvi Hurelsuh l mongoliig emh zambaraatai bolgoj etseg hvn shig hairlaj baina shvv. Hurelsuhiig bitgiil muulj tulheereide...
  • Zochin 2020-11-12 01:22:13
    Huue huue hatin ch Hurelsuh shig erunhii said oiriin 30 jild garaagvi shvv il baigaa nariig algaar haaj bolohgvitei adil hvnii hiisen bvteesniig bvv balruuld
  • zochin 2020-11-12 00:54:02
    ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД СЭЛЭМ ХУДЛАА ЭРГҮҮЛЭГЧ ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛЧУУД МЭДДЭГ БОЛСОН. ЯМАР ИХ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЖДҮЧИД ТЕНДЭРЧДИЙГ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД АЖИЛЛУУЛСАНГ.
  • Zochin 2020-11-12 00:52:35
    Hurelsuh said saidaa namiin dargaa hiij yavsan ni ard tumen bidend heregtei bn uls oron ch emh zambaraatai bolj baina .
  • Лорд 2020-11-11 17:32:39
    Уг нь би Ерөнхий Сайдын албан тушаалдаа баймаар л байна. Даан ч намын нөхдийн хүсэлт гуйлтын дагуу арга буюу шахаанд ороод Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн үү?
  • иргэн 2020-11-11 14:01:35
    За тэгээд 9с өөр хэн нэгэн дэвшлээ гэхэд намын дарга нь энколдчих гээд бас гэцүү л байх, яамаар ч юм бэ дээ кккк
  • зочин 2020-11-11 12:33:54
    Хэнтийнхэн л Оюунэрдэнэд санал өгөх байх, бусад нь бол тийм хүн байдгийг бараг мэдэхгүйтэй ижил дээ, нэмэргүй
  • Anhaar 2020-11-11 11:22:59
    Hurelsuh, Oyunerdene 2t naidvar b.a Gehdee Hurelsuh eronhii saidaaraa b.san ni deer Oyunerdeniig eronhiilogch bolgovol deer
  • Durvud 2020-11-11 10:40:37
    Nyamdorj garah gui Hurelsuh tasarhai garnaa
  • ИРГЭН 2020-11-11 09:17:50
    Ц. НЯМДОРЖ гарах магадлал өндөр дөө
  • zochin 2020-11-11 09:10:57
    MAN nohoin zam ruu tulhej zailuulah arga, buu huurt amlasan ajlaa duusga, ard tumen chin uuniig husej baigaa helsendee,amlasandaa hurch sur
  • Иргэн 2020-11-11 06:28:09
    хүрэлсүх женко 2 бол гарахгүй. Одоо энэ 2 т санал өгөх хүн ховор л байх. Хүрэлсүх өөрийн нэр хүндээ шаварт хутгасан
  • М. Энхболдын араас явах нь тодорхой л до 2020-11-11 04:53:40
    хахахаха:
  • Баяраа 2020-11-11 04:50:21
    Полкан поганый
  • иргэн 2020-11-11 04:45:34
    ХҮҮК хэрэггүй ерөнхий сайдаа сайн хийчээ. Дараа нь чамд боломж гарна зүгээр дургүй нөхөд чинь чамайг түлхэж жийж байна . Ажлаа дуусгачих
    • зочин 2020-11-11 05:22:53
      яаг үнэн,Хүрэлсүхийг унагавал МАН-ийнхан АН-ийнхны араас орно гэдэг нь ойлгомжтой.,МАН-ийн ихэнх нь МАНАН ийн нэг хэсэг нь гэдэгийг Ард түмэн мэднэ ,
  • ХУУЛЬЧ  2020-11-11 04:28:28
    ,, ДҮРЭМ ЖУРАМАА ЗӨРЧИЖ ,,ДОЛОО ХОНОГ ГЭРИЙН ХОРИОНД ТЭВЧЭЭР ЗААЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ МААНЬ ЕРӨНХИЙ САЙД,,МОНГОЛЧУУД ЫНГАА ШАЛГАЖ ДЭЭ
    • Иргэн 2020-11-11 04:44:21
      Тийм дүрэм байхгүй. Эрүүл мэндийн яам муу ажиллаж дотооддоо алдчихаад бусад руу буруугаа бүү чих. Буруу оношилсон, карантинд шинэ ирсэн хүнээс халдвар авсан бна...
  • ЗОЧИН 2020-11-11 04:21:29
    ХҮҮК ГАРЧ ИРЖ ЧАДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ, ТИЙМЭЭС АРАЙ АЯДУУ ЗӨӨЛНӨӨР НЬ СҮ. БАТБОЛДЫГ НЭР ДЭВШҮҮЛБЭЛ АРАЙ ДЭЭР ЮМ ДАА ГЭЖ БОДОЖ БАЙНА?
  • Зочин 2020-11-11 04:20:55
    ХҮН, АН их саад болж Женко унана. Хүүк-д Босоо Гамбаа саад болж МАН үймэлдэнэ. Монголчууд МАН, АН хоёрт санал өгөхгүй. Хүүк нэрээ тат, хожно.
  • Өөрчлөөд үз  2020-11-11 04:14:02
    Хариуцлага алдсан эрүүл мэндийн сайдаа огцор уул
  • Барс 2020-11-11 04:12:23
    У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн болж Ерөнхий сайдаас нь зайлуулж,түүний хийж байгаа бүх ажлыг нурааж, Монгол Улсынг хохироох гэсэн санаа.
  • dandar 2020-11-11 04:01:35
    Маш буруу М.Энхболд Элбэгдорж нар яг үүнийг хүлээж байсан.. Ингээд Хүрэлсүхтэй хамт Монгол улс урд зүгийн зээ М.Энхболд тэргүүтэй МАНАН-д ялагдах боллоо .
  • good  2020-11-11 02:38:22
    uur arga bhguee huk-d uuruu ehluulsen shinechlel n shuuu dd, enkhtuvshin, enkhbold nar presidented yalagdad buh namiin darga ugch bsn, ih huraliin dargatai .
  • Zochin 2020-11-11 01:51:28
    Хүрэлсүх, Оюунэрдэнэ гээд 2 залуу Монголыг зөв зам дээр гаргах гол найдвар, тийм болохоор Ерөнхийлөгчид дэвшиж ер болохгүй.
  • зочин 2020-11-11 01:47:55
    Хүрэлсүх ЕСайдаа эхэлсэн ажлаа дуусгах нь улс орны эрх ашигт хамгаас чухал. МАН зарим нөхөд зориуд шахаж дэвшүүлэх зайлуулах операци явагдаж эхэллээ
  • Зочин 2020-11-11 01:44:14
    Хүрэлсүх нэр дэвшвэл М.Энхболд шиг л өндрөөс унана даа. Хэрэггүй дээ. Зүгээр л ажлаа хий.
  • Zochin 2020-11-11 01:43:48
    Дандаа нэг ийм өдөөн гатгасан, улс орны эрх ашгийн эсрэг юм бичиж байдаг хүмүүс байх юм, яаж өөрсдийгөө хүн гэж бодож явдаг юм болдоо.
  • Баларлаа! 2020-11-11 01:38:28
    Женко=Куук - ялгаагүй хэрэггүй хүмүүс! Өөр олигтой хүн гарахгүй л бол Монгол Улс мөд сэхэхгүй болох нь ээ!!!
  • Зочин 2020-11-11 01:34:24
    Ир нь мохсон хүрэл сүхээр яах вэ, арай иртэйхэн шиг, зоригтой ган юмуу болд сүх байвал дээр. Би лав Хүрэлсүхийг дэмжихгүй. Энэ хүн гарах ч үгүй
    162.158.166.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-11-11 01:33:29
    МАНАН бүлэглэлийн дэвшүүлэх зайлуулах операци явагдах нь дээ. Тэгээд л Н.Энхбаяр дээр ажилласан технологи хэрэгжээд эхэлнэ дээ. Ми овогт эсрэг ажиллах нь тодорх...
  • Anhaar 2020-11-11 01:30:44
    Hurelsuhk darga ner devshilgui Tolvolson ajlaa hiij zaana ni garval ch yun ter Eronhiilogchid ner devshih zaashid ch Nam ni ner hundtei yawah bolno shuu dee
  • бат 2020-11-11 01:08:23
    за даа. Ерөнхийлөгчид нэр дэвших хэрэггүй дээ. Хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлууд чинь явахгүй болж, ард түмэн ихэд дургүйцэх байхаа. Ерөнхийлөгч байснаас ...
  • 123 2020-11-11 01:03:01
    Nambariin araas shaaj dee ene durak. kkkk