Халдвар авсан иргэний явсан газрын зураглал!
Олон улсын ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас  гараад дөрөв хоногийн дараа коравирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна.

Мэргэжлийн байгууллагуудаас тээврийн жолоочийн явсан зураглалыг дараах байдлаар гаргажээ.


Аман байдлаар

11-р сарын 06-ны өдөр Энхсарангаас /сувилал/ 104 тоот өрөөнд байсан Б-тэй хамт гарсан бөгөөд тэр жолоочтой жижиг машин дуудаж тэндээс нисэх хүртэл хамт яваад бууж, нийтийн автобус нисэх-5 шар унаанд сууж 5 шар дээр буусан.

Тэндээс хороолол хүртэл автобусаар явж буугаад шууд тоосгоны үйлдвэр явах автобусанд сууж шууд гэртээ очсон бөгөөд тэр өдөртөө гэрээс гараагүй.

 11-р сарын 07-нд гэрээс гараагүй. 11-р сарын 08-ны өдөр "Төв азийн зам" компанийн захирал Г дарга чиргүүл зарж байгаа хүн явуулж, түүний жижиг машинаар Амгалан орсон Амгаланд байх “Монгол дээж" компаний хашаанд байх чиргүүлийг даргатай хамт үзсэн. Тэндээс даргатай хамт жижиг машинтай 22-н товчооны Сансар худалдааны төвийн эсрэг талд байх том хашаанд албаны машинууд дээр очиж нэг том машин унаад амгаланд эргэж очиж худалдаж авсан чиргүүлийг залгаж аваад 22-н товчооны хашаанд буцаж очиж машинаа тавьсан. Буцахдаа такси бариад Улаанбаатар паласд очиж 19 цагт эхнэрийн хамт тоглолт үзсэн. Тоглолтоос эхнэрийн хамт гарч такси барьж шууд гэртээ ирсэн.

11-р сарын 09-нд Автобусаар Саппоро ороод 22-н товчоо руу мөн автобусаар албаны машин байх хашаанд очиж машин дзэр засвар хийсэн. Засвар хийж дуусаад тэндээсээ дугуй засуулахаар алтан тэвш компаний дугуй засварт дугуйгаа засуулсан. Тэндээсээ гарч машинаа тавиад дарга нь 22 цагт гэрт нь хүргэж өгсөн.



ЭХНЭРИЙН ЯВСАН ЗУРАГЛАЛ

No description available.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus