Я.Содбаатар: Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй

УОК цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл өглөө. 

Шадар сайд Я.Содбаатар “Олон улсын ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас  дөрөв хоногийн өмнө гарсан. Гэртээ гарсан хугацаанд  өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирус илэрсэн. Иймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэл Улаанбаатар хотод гурав хоногийн хугацаанд хол хорио тогтоох шийдвэр гаргалаа. Хөл хорионы хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоож, тандалт судалгаа хийнэ. 

Мөн хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, баар шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг хаана. Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг гурав хоногийн хугацаанд хаасан. Нийтийн тээвэрт зохицуулалт хийнэ.  Шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.  Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагууд өөр өөрсдийнхөө чиглэлээр тандалт судалгаа хийж, иргэдийн халдвараас хамгаалах чиглэлд ажиллана” гэлээ.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus